Яагаад залбирах ёстой вэ? Бурхан залбирлыг минь сонсох болов уу?
Библид юу гэж байдаг вэ?
Тийм ээ, сонсоод хариулдаг. Бурхан залбиралд хариулдгийг Библи ч, бодит амьдрал ч баталдаг. «Тэрээр Өөрөөс нь эмээгчдийн хүслийг биелүүлнэ. Тэр бас тэдний хашхирахыг сонсон, тэднийг аварна»
гэж Библид бичжээ (Дуулал 145:19). Бурхан таны залбирлыг үнэхээр сонсох болов уу? Танаас их зүйл шалтгаална.
Бурханд залбирлаа сонсгоё гэвэл та ...
өөрт нь л хандах учиртай. Есүс, Мариа, гэгээнтнүүд, тэнгэрийн элчүүд, шүтээнд залбирч болохгүй.
«Залбирлыг сонсдог Нэгэн»
бол зөвхөн Ехова Бурхан юм (Дуулал 65:2).Библид бичсэн ёсоор Бурхны хүсэл таалал, шаардлагад нийцүүлэх учиртай (1 Иохан 5:14).
Есүсийн эрх мэдлийг хүндэтгэж, нэрээр нь дамжуулах учиртай. Есүс:
«Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй»
гэж хэлсэн (Иохан 14:6).итгэлтэй байгаарай. Шаардлагатай бол, илүү их итгэлтэй байхад туслахыг гуйгаарай (Матай 21:22; Лук 17:5).
чин сэтгэлтэй, даруу байгаарай. Ехова
«хэдийгээр өндөрт оршдог боловч дорд хүнийг харж ханддаг»
(Дуулал 138:6).шаргуу байгаарай.
«Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө»
гэж Есүс хэлсэн (Лук 11:9).
Бурханд залбирлаа сонсгоход таны ...
яс үндэс, угсаа гарал хамаагүй.
«Бурхан бол нүүр тал хардаггүй бөгөөд Түүнээс эмээгч, зөвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд таалагддаг»
(Үйлс 10:34, 35).биеийн байрлал ямар байх нь хамаагүй. Та сууж, бөхийж, сөхөрч эсвэл зогсоод ч залбирч болно (Шастирын дээд 17:16; Нехемиа 8:6; Даниел 6:10; Марк 11:25).
чангаар эсвэл дотроо залбирах эсэх нь хамаагүй. Бусдад сонсогдохооргүй, бүр дотроо залбирахад ч Бурхан сонсдог (Нехемиа 2:1–6).
санааг зовоож байгаа асуудал ноцтой юу, үгүй юу гэдэг нь хамаагүй. Бурхан
«та нарын төлөө санаа тавьдаг учраас бүх зовнилоо ... үүрүүл»
гэж уриалдаг (1 Петр 5:7).