Еховагийн Гэрчүүдэд хориотой кино, ном, дуу байдаг уу?
Үгүй. Манай байгууллага ямар нэг кино, ном, дууг хянадаггүй. Мөн үзэж болох эсэх талаар гишүүддээ хориг тавьдаггүй. Яагаад?
Библи хүн нэг бүрийг оюун ухаанаа дайчлан зөв бурууг ялгаж сурахыг уриалдаг (Еврей 5:14).
Христийн дагалдагчдад үзэх харах зүйлээ сонгоход нь туслах зарчмууд Библид бий. a Бидний зорилго бол амьдралынхаа бүхий л хүрээнд «Эзний таалалд юу нийцдэгийг магадалж» явах юм (Эфэс 5:10).
Өрхийн тэргүүнүүд гэр бүлээ захирах тодорхой хэмжээний эрх мэдэлтэй гэж Библид байдаг. Тиймээс тэд гэр бүлийнхээ гишүүдийн үзэж харах зарим нэг зүйлс дээр хориг тавьж болох юм. (1 Коринт 11:3; Эфэс 6:1–4) Харин хурлын гишүүдийн үзэх кино, сонсох дууг өмнөөс нь шийдэх, хориглох эрх хэнд ч байхгүй (Галат 6:5).
a Жишээ нь чөтгөрүүдтэй холбоо тогтоох, завхайрах, хүч хэрэглэх зэргийг дэмждэг юуг ч Библи хориглодог (Дэд хууль 18:10-13; Эфэс 5:3; Колосай 3:8).