Хэн ертөнцийг захирдаг вэ?
Таны бодлоор...
-
Бурхан уу?
-
хүн үү?
-
өөр хэн нэгэн үү?
БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ?
«Бүх ертөнц хорон муу нэгний эрхшээлд байдаг» (1 Ёохан 5:19, «Шинэ ертөнц орчуулга»).
«Диаволын үйлсийг устгах зорилгоор Бурхны Хүү илчлэгдсэн» (1 Ёохан 3:8).
ЭНЭ ҮНЭНИЙГ МЭДВЭЛ ТА:
Дэлхий нийтийн тулгамдсан асуудлын учир шалтгааныг ойлгоно (Илчлэл 12:12).
Ирээдүйд бүх юм сайхан болно гэсэн итгэл найдвар өвөрлөнө (1 Ёохан 2:17).
БИБЛИД ИТГЭХ ҮНДЭС БИЙ ЮҮ?
Бий. Гурвыг дурдвал:
-
Сатаны засаглал мөхнө. Хүн төрөлхтнийг эрхшээлдээ байлгадаг Сатаны засаглалыг Ехова Бурхан хална. Тэрбээр «Диаволыг ... үгүй хийж», учруулсан хор хохирлыг нь бүрмөсөн арилгахаа амласан (Еврей 2:14).
-
Бурхан хүн төрөлхтнийг Есүс Христээр захируулахаар шийдсэн. Энэ ертөнцийн одоогийн захирагч Сатан харгис хэрцгий, аминч үзэлтэй. Харин Есүс түүнтэй огт адилгүй. Есүсийн засаглалын талаар Бурхан ийн хэлжээ. «Тэрээр ядуус ба гачигдагсдыг өршөөх бөгөөд ... тэдний амийг дарамт ба хүчирхийллээс аварна» (Дуулал 72:13, 14).
-
Бурхан худлаа хэлдэггүй. Библид Бурхан «худал ярьдаггүй» гэж бичжээ (Еврей 6:18). Ехова ямар нэг юмыг хийнэ гэж амласан л бол заавал биелүүлдэг (Исаиа 55:10, 11). Тэрбээр энэ ертөнцийн «захирагчийг ... зайлуулна» гэж амласан (Ёохан 12:31).
БОДОЖ ҮЗЭЭРЭЙ
Ертөнцийн захирагчийг зайлуулсны дараа юу болох вэ?
Энэ асуултын хариу Библийн ДУУЛАЛ 37:10, 11; ИЛЧЛЭЛ 21:3, 4-т бий.