Skip to content

Гарчиг руу орох

Шүтлэг

Шүтлэг

Бид ганцхан хэнийг шүтэх ёстой вэ?

Ег 34:14; Ху 5:8–10; Ис 42:8

  • Холбоотой Библийн зүйл:

    • Мт 4:8–10—Сатан Есүсийг өөртөө ганцхан удаа мөргүүлээд оронд нь дэлхийн бүх улс гүрнийг өгье гэж амласан. Харин Есүс саналаас нь татгалзаж, зөвхөн Еховаг шүтнэ гэсэн

    • Ил 19:9, 10—Нэгэн хүчирхэг тэнгэрийн элч Ёоханыг өөрт нь мөргөх гэхэд болиулсан

Ехова өөрийгөө хэрхэн шүтүүлэхийг хүсдэг вэ?

Ёох 4:24; Яак 1:26, 27

  • Холбоотой Библийн зүйл:

    • Ис 1:10–17—Хэм хэмжээнийх нь дагуу амьдардаггүй хэр нь өөрийг нь шүтдэг гэдэг хүмүүс Еховад таалагддаггүй

    • Мт 15:1–11—Хүний зохиосон уламжлал, ёс заншлыг Бурхны хуулиас дээгүүр тавьдаг шүтлэгийг Ехова таашаадаггүйг Есүс хэлсэн

Бид болж өгвөл хэнтэй хамт Еховаг шүтэх ёстой вэ?

Ев 10:24, 25

Бас Ду 133:1–3-ыг үзнэ үү

  • Холбоотой Библийн зүйл:

    • Үй 2:40–42—Христийн нэгдүгээр зууны дагалдагчид залбирч, элчүүдийн сургаалыг судалж, цагийг хамтдаа сайхан өнгөрөөхийн тулд цугладаг байсан

    • 1Ко 14:26–40—Элч Паул цуглааныг эмх журамтай, урам сэргээм явуулахыг үүрэг болгосон. Ингэснээр бүх хүн заалгасан зүйлээ сайн ойлгож тогтоох юм

Шүтлэгээ Еховагийн таалалд нийцүүлье гэвэл яах ёстой вэ?

Мт 7:21–24; 1Ёо 2:17; 5:3

  • Холбоотой Библийн зүйл:

    • Ев 11:6—Шүтлэгээ Еховагийн таалалд нийцүүлье гэвэл бат итгэлтэй байх нь амин чухал гэдгийг элч Паул тайлбарласан

    • Яак 2:14–17, 24–26—Есүсийн дүү Яаковын хэлснээр бид итгэлээ үйлсээрээ батлах ёстой. Итгэл үйл хэрэгт хөтөлдөг