Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 21

Бетел гэж юу вэ?

Бетел гэж юу вэ?

Зураг чимэглэлийн хэлтэс, АНУ

Герман

Кени

Колумб

Бетел гэдэг еврей үг нь «Бурханы өргөө» гэсэн утгатай (Эхлэл 28:17, 19). Еховагийн Гэрчүүд дэлгэрүүлэх ажлыг удирдаж, дэмжих зорилгоор дэлхий дахинд барьж байгуулсан барилга байгууламжаа ийн нэрлэсэн нь тун оновчтой юм. Удирдах Зөвлөл Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк муж дахь байгууллагын төвд байдаг бөгөөд бусад улс оронд байрладаг салбаруудын үйл ажиллагааг хариуцдаг. Эдгээр газарт ажилладаг хүмүүсийг Бетелийн гэр бүл гэдэг. Тэд нэг гэр бүл шиг хамтдаа хооллож, эв нэгдэлтэй ажиллаж амьдран Библийг хамт судалдаг (Дуулал 133:1).

Бусдын төлөө үйлчилдэг онцгой гэр бүл. Бетелчид бол Бурхны хүсэл тааллыг биелүүлэхэд өөрийгөө зориулсан, Хаанчлалын үйл хэрэгт бүрэн цагаар оролцдог христиан хүмүүс юм (Матай 6:33). Тэд цалин хөлс авдаггүй. Гэхдээ тэднийг байр, хоолоор хангаж, тэдэнд ойр зуур хэрэглэх мөнгө өгдөг. Зарим бетелчин офис, гал тогоо, хоолны танхимд үйлчилдэг. Зарим нь ном хэвлэл хэвлэх, хавтаслах эсвэл өрөө цэвэрлэх, хувцас угаах, засвар хийх болон өөр янз бүрийн ажил хийх үүрэг даалгавар авдаг.

Дэлгэрүүлэх ажлыг дэмждэг газар. Бетелийн ажлын гол зорилго нь Библийн үнэнийг аль болох олон хүнд мэдүүлэх явдал юм. Энэ товхимлыг ч ийм зорилгоор гаргасан. Энэ товхимлыг Удирдах Зөвлөлийн заавраар бичиж, дэлхий дахины хэдэн зуун орчуулгын баг руу электрон хэлбэрээр явуулж, өндөр хүчин чадал бүхий хэвлэх үйлдвэртэй салбаруудад хэвлэж 115 000 гаруй хурлуудад илгээсэн. Бетелийн гэр бүлийнхэн ажлын үе шат бүхэнд чухал үүрэг гүйцэтгэж, яаралтай ажил буюу сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг дэмждэг (Марк 13:10).

  •  Бетелд ямар хүн үйлчилдэг вэ? Тэднийг юугаар хангадаг вэ?

  •  Бетелийн ажил ямар чухал үйл хэргийг дэмждэг вэ?