Библийн хичээлийг яаж хийвэл үр дүнтэй вэ?
Багштай болоорой. Энэ товхимлыг танд өгсөн хүнээр заалгана уу. Эсвэл манай jw.org сайт руу орж Библийн хичээл хийх хүсэлт илгээнэ үү.
ОРШИЛ
Догол мөр бүрийг уншаарай. Ялангуяа гол санааг онцолж тод үсгээр бичсэн А) асуулт, Б) Библийн зүйлүүдийг анхаараарай. Зарим Библийн зүйлийг «Уншина уу» гэж онцлон тэмдэглэсэн.
ГОЛ ХЭСЭГ
Ухаж ойлгоё булангийн В) эхний догол мөрд тухайн хичээлээр юу үзэхийг тоймлон бичсэн. Г) Дэд гарчгууд гол санааг онцолдог. Д) Библийн зүйлийг уншиж, асуултад хариулж, видеог үзээрэй.
Е) Зургийг анхааралтай ажиглаж, тайлбарыг нь уншаарай. Ё) Зарим хүн юу гэж хэлж болохыг, тэдэнд яаж хариулахаа бодоорой.
ТӨГСГӨЛ
Хичээлийн төгсгөлд Ж) Дүгнэлт болон Давтах асуулт бий. Хичээлээ үзэж дууссан өдрөө тэмдэглээрэй. З) Зорилт гэсний доорх зөвлөгөөг хэрэгжүүлээрэй. И) Мэдлэгээ тэлье гэсэн хэсэгт заасан нэмэлт материалуудаас сонгож үзээрэй.
Библийн зүйлийг яаж олох вэ?
Библи нь олон А) номоос бүрддэг. Ном бүрийг Б) бүлэг, В) зүйлд хуваасан байдаг. Жишээ нь Ёохан 17:3 гэж байвал Ёохан номын 17-р бүлгийн 3-р зүйл гэсэн үг.